Playstore татах Appstore татах Санал хүсэлт илгээх Facebook пэйж хуудас

Зээлийн тооцоолуур

1000000
12 сар
2 %

94,560₮

1,134,715₮

134,715₮

Буцах

Хадгаламжийн тооцоолуур

1000000
100000
10 %
1 жил

0₮

Буцах



CASHPLUS АППЛИКЕЙШН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь КЭШ ПЛАС ХХК-аас санхүүгийн үйлчилгээг Cashplus аппликейшн (цаашид аппликейшн)-р дамжуулан үзүүлэх, хэрэглэгч нь аппликейшнээр дамжуулан үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрснөөр аппликейшн ашиглах эрхтэй болно.


    1. Энэхүү аппликейшний хэрэглэгч болоход тавигдах шаардлага;

      1. 22 нас хүрсэн Монгол улсын иргэн байх;

      2. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

      3. Ухаалаг гар утастай байх;

    2. Шаардлагатай тохиолдолд КЭШ ПЛАС ХХК нь таныг аппликейшнд бүртгүүлэх, нэвтрэх, хэрэглэх эрхийг хязгаарлах, татгалзах эрхтэй байна;

    3. Энэхүү аппликейшн нь Android болон IOS үйлдлийн системтэй ухаалаг утас дээр ажиллах боломжтой;

    4. Хэрэв хэрэглэгч та энэхүү үйлчилгээний нехцелийг хүлээн зөвшөөрөхгүй бол аппликейшн ашиглах боломжгуй болохыг анхаарна уу;

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ

    1. Хэрэглэгч та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөйөр CASHPLUS-д дараах зөвшөөрөл, эрхийг олгож байгаа болно. Үүнд:

      1. Таны аппликейшнд үүсгэсэн, оруулсан, дамжуулсан хувийн мэдээллийг хүлээн авч, хадгалах;

      2. Таны гар утасны загвар модель, зай багтаамж, байршлын болон камерийн мэдээллийг авах;

      3. Таны оруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;

      4. Төрийн нэгдсэн мэдээллийн систем ХУР танил нэвтрэлтийн систем ДАН-д хандаж мэдээлэл баталгаажуулах;

      5. Хэрэглэгч нь гүйлгээний пин код оруулснаар өөрийгөө мөн болохыг баталгаажуулах;

      6. Шаардлагатай тохиолдолд таны бүртгүүлэхээр зөвшөөрсөн онлайн сүлжээний мэдээлэл, хайлтын түүх, хуанлийн мэдээлэл, утасны жагсаалт зэргийг хуулбарлаж, хиймэл оюун ухааны тусламжтай дүн шинжилгээ хийж баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох;

      7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг CASHPLUS-н аппликейшний үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн. гаргахтай холбоотойгоор аппликейшний дотоод хэрэгцээнд ашиглах;

      8. CASHPLUS нь аппликейшнийг сайжруулах, өргөжүүлэхээр хамтран ажиллаж байгаа гүйцэтгэгч, зөвлөхөд таны мэдээллийг нууцлалтайгаар дамжуулах

      9. Фэйсбүүк хаягийг CASHPLUS аппликейшнд харилцаа холбоо тогтоох зорилгоор холбох;

2.1.10 Таньд ойр байгаа салбарыг мэдээллэх зорилгоор хаягын байршилын мэдээллийг авах

ГУРАВ. CASHPLUS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ

    1. Cashplus үйлчилгээний шимтгэлийг тодорхой үйлчилгээ авах бүрд аппликейшнд ойлгомжтой харуулна. Хэрэглэгч нь өөрийн гүйлгээний пин код оруулснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж үйлчилгээг үзүүлнэ.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Хэрэглэгчийн эрх

    1. Хэрэглэгч нь Cashplus аппилкейшнээр дамжуулан дараах үйлчилгээг авах эрхтэй. Үүнд:

      1. Идэвхитэй зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл (Зээлийн эрхийн хэмжээ, дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь) харах;

      2. Барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх;

      3. Хэрэглэгч өөрийн зээлийн эрхийн хэмжээ тогтоолгох;

      4. Cashplus үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;

      5. Нууц үг, пин код солих, сэргээх;

      6. Зээлийн хүсэлт гаргах;

      7. Зээл авах;

      8. Ѳөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг "КЭШ ПЛАС" ХХК-ийн журмын дагуу авах. холбогдох мэдээлэлд тайлбар хүсэх;

      9. Аппликейшний үйлчилгээний болон гүйлгээний талаар 72222299 дуудлагын төвд хандах эсвэл гэрээ байгуулсан ажилтантай холбогдож санал гомдол гаргах. түүнийг гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэхийг шаардах:

      10. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг CASHPLUS-с шаардах.

    2. Хэрэглэгч нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

      1. Аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг. гүйлгээний пин кодын нууцлалыг чанд хадгалах, аюулгүй байдлыг хариуцаж гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

      2. CASHPLUS-д хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх. Хувийн мэдээлэлд өөрчлөлт орох үед аппликейшний "Хувийн мэдээлэл" хэсэгт шинэчлэн бүртгэх;

      3. Хэрэглэгч цахим үйлчилгээний төхөөрөмжөө алдсан, нэвтрэх нууц үг, пин код, нэвтрэх эрхээ хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, еерийн данснаас эрх олгогдоогүй, маргаантай болон луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэнийг мэдсэн тохиолдолд 72222299 дугаараар Cashplus-д нэн даруй мэдэгдэж дансыг түр хаалгах мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцах;

      4. Гүйлгээ хийхдээ дансны дугаар, мөнгөн дүнг зөв оруулж, сайтар нягталсны дараа баталгаажуулах бөгөөд буруу оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээх

      5. Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, аль нэг программыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдаж 90 хоногтоо орсон эсвэл төхөөрөмж гар утас, сим картаа гэрээнд зааснаас бусад байдлаар ашигласнаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.


TAB. БУСАД

    1. Аппликейшн нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх, техникийн сайжруулалт өөрчлөлтийг тогтмол хийх тул энэхү үйлчилгээний нөхцөл баталгаажсан цаг үеэс хойших хугацаанд танд дараах байдлаар урьдчилан мэдэгдэнэ. Үүнд:

      1. Аппликейшний мэдэгдэл хэсгээр;

      2. Бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар;

    2. Энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ бүтээгдэхүүн. үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой нэмэлт нөхцөл баталгаажуулах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно;

    3. Аппликейшн ашиглахтай холбоотойгоор үүссэн аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэх боломжгүй бол зохих харьяаллын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ;

    4. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “CASHPLUS” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ;

    5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “CASHPLUS” зээлийн аппликэйшнд өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө үү;

    6. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд “КЭШ ПЛАС” ХХК-ий “CASHPLUS” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.