Playstore татах Appstore татах Санал хүсэлт илгээх Facebook пэйж хуудас

Зээлийн тооцоолуур

1000000
12 сар
2 %

94,560₮

1,134,715₮

134,715₮

Буцах

Хадгаламжийн тооцоолуур

1000000
100000
10 %
1 жил

0₮

Буцах

Нууц үгийг ашиглан хийгддэг түгээмэл халдлага, эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?


+Нууц үг зохиохдоо холимог тэмдэгт ашиглах: Том үсэг, жижиг үсэг, тоо болон тусгай тэмдэгтүүдийг (жишээ нь, !, @, #, $, %) хослуулсан нууц үг үүсгэнэ үү. +Нийтлэг үгсээс зайлсхийх: Нууц үгэндээ нэр, төрсөн огноо, энгийн үгс гэх мэт амархан таамаглах боломжтой мэдээллийг ашиглахаас татгалз. +Нууц үгийн уртыг чухалчлах: Урт нууц үг нь ерөнхийдөө илүү хүчирхэг байдаг. Хамгийн багадаа 12 ба түүнээс дээш тэмдэгтийн урттай нууц үг үүсгэхийг зорь. +Давтагдашгүй нууц үг ашиглах: Бүртгэл бүрдээ ялгаатай нууц үг ашиглана уу. Олон ялгаатай бүртгэлүүд дээрээ нууц үгээ дахин ашиглах нь олон давхар хаалганд зөвхөн нэг түлхүүр ашиглаж байгаагаас ялгаагүй билээ. +Хувийн мэдээллээс зайлсхийх: Нууц үгэндээ регистрийн дугаар, хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ ашиглахаас зайлсхий. Тогтмол шинэчлэх: Нууц үгсээ дор хаяж улирал бүрд нэг удаа сольж хэвших. Мөн сэжигтэй санагдсан аливаа тохиолдолд нууц үгийг нэн даруй солих нь зүйтэй. +Нууц үг сэргээх сонголтуудыг ашиглах: Нууц үгээ мартсан тохиолдолд таны бүртгэлд хоёрдогч имэйл эсвэл утасны дугаар гэх мэт нууц үг сэргээх сонголт байгаа эсэхийг шалгаарай. +Хоёр алхамт нууц үгийн баталгаажуулалт ашиглах: Бүртгэл бүрдээ ялгаатай давтагдашгүй, хүчирхэг нууц үг ашиглаж заншихаас гадна хоёр алхамт баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлээрэй. Ингэхдээ утасны дугаар болон и-мэйлээр 2FA кодыг хүлээн авч нэвтрэлт бүрд оруулдаг байх.
+оёр алхамт нууц үгийн баталгаажуулалтын программ ашиглах: Google Authenticator эсвэл 2FA-д зориулсан Authy зэрэг нэвтрэлт таних программуудыг ашиглах талаар бодож үзээрэй. Учир нь тэдгээр нь SMS-д суурилсан кодуудаас илүү аюулгүй байдаг. +Нууц үгийн менежер программ хангамж ашиглах: Нууц үгийн менежерүүд танд хүчирхэг нууц үг үүсгэх, хадгалах, удирдахад тусална. Түгээмэл ашиглагддаг нууц үгийн менежерүүд болох LastPass, 1Password, Dashlane, эсвэл Bitwarden зэрэг найдвартай, сайн хянагдсан нууц үгийн менежер программыг ашиглахыг зөвлөж байна. +Мастер нууц үгээ хамгаалах: Нууц үгийн менежертээ хүчирхэг, өвөрмөц мастер нууц үг үүсгэх хэрэгтэй. Энэ бол менежер программ ашиглаж байх үед таны санах ёстой цорын ганц нууц үг юм. +Нэвтрэх мэдээлэл, нууц үгээ бусадтай хуваалцахаас зайлсхийх: Таны хувийн мэдээллүүд зөвхөн таны мэдэлд байх ёстой гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Нэвтрэх нэр, нууц үгийг ямар ч тохиолдолд, тэр бүү хэл үйлчилгээ үзүүлэгч тал хүртэл танаас асууж шалгах учиргүй. эх сурвалж /Кибер аюулгүй байдлын зөвлөл/